-Аанхаа гэх хариултын цаана олон зүйл байна.
Мэдээж эхлээд зөвшөөрсөн санал нэг гэсэн утга байгаа. Харин заримдаа зөвшөөрөөгүй санал нэг бус бүүр дургүй хэрнээ тэгээд хэлчихдэг. Юунаас болоод вэ? Хэрэлдэж муудалцахаас зайлсхийх, нэг их чухал хүн биш, ярилцаж буй хүнээ шинээр таниж байгаа мэт болохоор шууд үгүйсгэж чадахгүй гэх мэт олон шалтгаан байгаа байхаа. Аанха-ын үр дагавар нь юу вэ? гээд гүнзгийрвэл үргэлж тэгсээр байвал бага багаар хуритлагдсаар дарамт болох, стресс болох уу? Би яг тэр гээд тодорхойлж чадахгүй байна л даа. Гэхдээ Аанха гэж худлаа хэлж зөвшөөрөхийн оронд юу бодож байдгаа хэлсэн нь ярилцсан нь эсвэл зүгээр л эелдэгээр Үгүй, би тэгж бодохгүй байна гэх үгсийг хэлж байсан нь дээр байхаа.
Бид найз нөхөд ойр дотны хүмүүстэйгээ санал нэг байх ёстой гэсэн бодол тодорхой хэмжээгээр одоо хүртэл байгаад л байх шиг байна. Санал нэг биш бол гомдох, уурлуулах, гомдоохоос эмээсэндээ ч юм уу хайрласандаа ч юм уу... Тэгээд сөрчихвөл заавал муудалцах, хэрэлдэх, үл ойлголцоод сөрөг үр дагаварууд гарахаас сэрэмжлээд ... Тэгвэл заавал тэгж сөргөөр ойлголцох хэрэгтэй юу? Хамт байгаа хүн, эсвэл хэн нэг хүн чамаас өөр үзэл бодолтой байлаа гээд бүх зүйлээрээ өөр, таарахгүй тохирохгүй, үзэн ядмаар биш. Зүгээр л тэр тийм, чи ийм, би ийм. Ярилцах ойлголцох, зөв ойлгох, шүүх, хүлээн авах, хүлээн зөвшөөрөх. Энэ бидэнд хэрэгтэй гэж бодож байна.
Зүгээр л юу бодож байгаагаа Хэлж сурах...